Chat Box
[Powered By Hicheel.Info]

Нийт

Monday, November 19, 2012

Дирк Новицки: Бүтэн сайнд амьдралынхаа сүүлийн тоглолтод гарч буй юм шиг тоглоё

Аваргын төлөөх цувралын тав дахь тоглолтод хожсоныхоо дараа “Даллас”-ын Дирк Новицки сэтгэгдлээсээ хуваалцжээ.
“Бид Майами руу цуврал 2:3-аар хожигдсон байдлаар очсон бол бараг ялагдчихсан гэж ойлгож болох байв. Тиймээс энэ тоглолтод хамаг хүчээ тавилаа. Манай багийн хувьд бол энэ маш том хожил. Одоо Майамид очоод бүтэн сайны тоглолтыг амьдралынхаа сүүлийн тоглолт мэт дайчин, хичээж тоглох ёстой. “Хит” шиг багт сэхээ авч, хүчээ мэдрэх чөлөө өгөх ёсгүй. Тэгэхээр бид довтлон тоглох тактикаа баримтлах хэрэгтэй. Юу болохыг бүгдээрээ харцгаая” гэж Дирк Новицки хэлсэн байна.

Монгол Улсын гавъат тамирчин С.Батцэцэгийн зөвлөгөө

Лондонгийн олимпоос анхны хүрэл медалийг авч нутаг нэгтнүүдээ баярлуулж байсан Монгол Улсын гавьяат тамирчин
С.Батцэцэг нэлээд дэггүй хүүхэд байж. Хэн хаана дэггүйтэж явна тэнд Батцэцэг гүйж л явах. Цонхоор гарлаа Батцэцэг, болж бүтэхгүй зүйл сэтгэлээ Батцэцэг.

Гэсэн хэрнээ багш нар нь түүнд тийм ч муу байгаагүй гэх. Харин сахилгагүй тамирчин маань хүүхэд багачууддаа хандан “Хүүхэд бүр дунд сургуульдаа онц сурч, шилдэг нь байх албагүй. Муу сурдаг ч байлаа гэсэн тэр хүн амьдрал дээр гараад ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг болдог. Тийм болохоор хүүхэд бүр онц сурч, бүх хичээлдээ сайн байх албагүй. Нэг зүйлийг л сайн хийж чаддаг байх ёстой.

Хүүхдүүд зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгоо том тавих хэрэгтэй. Том зорилготой, том хүсэл мөрөөдөлтэй байж гэмээнэ өндөр амжилтад хүрдэг юм” хэмээн зөвлөж байсан.


Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 2012.11.19

Бахархлын өдрийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа
 Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

Улсын арслангуудаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж долоо даван үзүүрлэн шинэ түүхийн эхийг тавилаа. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарч үлдэв. Дашрамд сонирхуулахад, өчигдөр Ц.Содномдорж харцагын төрсөн өдөр тохиосон бөгөөд 26 насныхаа төрсөн өдрийг Монгол бахархлын өдрийн барилдаанд үзүүрлэж, мялаалаа.

2012.11.19

Sunday, November 18, 2012

Эрчүүдийг гутлаар нь шинжихүй

2012.11.19
Номыг хавтсаар нь шинжиж болохгүй гэдэг. Тэгвэл эр хүнийг гутлаар нь шинжиж болох болов уу?
Бүсгүйчүүд ихэвчлэн эрэгтэй хүний эхлээд царайг нь, дараа нь гутлыг нь хардаг. Түүнийг хөлдөө юу угласнаар нь хэрхэн таньж болохыг олж мэдээрэй. Ихэвчлэн биеийн тамирын гутал өмсдөг эр спортод сонирхолтой, өөрийнхөө биеийг арчилж гамнах дуртайн шинж. Хэрэв түүнд хөлбөмбөгийн, сагсны, чөлөөт зэрэг хэд хэдэн төрлийн пүүз байдаг бол тэр орчлон ертөнцийн сонин содон бүхнийг шимтдэг хүн юм. Тэр уян хатан, өөрчлөлтийг таатай хүлээж авдаг, шинэ юм туршиж үзэх дуртай. Янз бүрийн орчинд болзох дуртай эр юм.

Converse-оор гангарах дуртай залуус эелдэг, чөлөөт цагаа өөрийнхөө хайртай киног үзэж, шүтдэг хамталгийнхаа дууг сонсож өнгөрүүлэх дуртай. Тав тухыг эрхэмлэдэг. Гэвч тэр тийм ч моод хөөсөн нэгэн биш. Харин AirJordan-чид бол зав л гарвал найзуудыгаа дуудаж шар айраг тойруулангаа зурагтаараа playoff үзээд суучихдаг нэгэн. Тэр өөрийнхөө хувийн эрх чөлөөт байдлыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Гялалзтал тосолсон арьсан ботинк өмссөн эрчүүд мэдээж тансаг хэрэглээг эрхэмлэдэг. Түүний бугуйнд үнэтэй цаг байхыг хараад нэг их гайхах хэрэггүй. Тэр ямар нэг бизнес эрхлэх сонирхолтой, өөрийгөө чинээлэг нэгэн мэтээр харагдуулах дуртай. Тэр найз бүсгүйгээсээ ажил хэргийн үдэшлэг, уулзалт, эсвэл нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд хамт явахад нүүр улайлгах юм ярилгүй, боловсон байж чадах чанарыг хайдаг.

Харин дундаж үнэтэй, жирийн ботинк өмсдөг эрчүүд жаахан дуугүй талдаа, адал явдлыг эрэлхийлдэггүй, төв бодолтой, гэвч эерэг тал нь ноён нуруутай. Ажил хэрэгч бөгөөд, аливаа юмны хэм хэмжээг тааруулахыг хичээдэг. Янз бүрийн этгээд, чамин тоног, загвартай гутал өмсөх дуртай эр бол өнөөдрөөрөө амьдрах дуртай нэгэн.

Тэр хөгжилдөх дуртай. Удаан хугацааны харилцаа тогтооход хариуцлагатай байж чадах эсэх нь эргэлзээтэй ч тэр мөн чанартаа сайн залуу. Тэр танд шинэ жилийн үдшээр байшингийн дээвэр дээр салют буудахыг үзүүлж, наадмаар мөнх цастай уул руу явахыг санал болгож мэднэ. Шоудаж наргихдаа ч цагаан оймсоо ил гаргаж, пүүз угладаг эрчүүд бага зэрэг уйтгартай. Тэд ихэвчлэн зурагт эсвэл компьтерийн өмнө цагийг өнгөрүүлдэг.

Мөн бусадтай харилцахдаа тааруу, олныг хамарсан үйл ажиллагаанд тийм ч идэвхтэй биш. Албаны, чөлөөт, аль альных нь чанарыг шингээсэн бараан өнгийн арьсан, зөөлөн ултай гуталнууд бий. Тэд бол ажлын шаардлагаар хослол өмсөгчид. Нээлттэй сэтгэхүйтэй, өөрийгөө хөгжүүлэх, хөгжилдөх дуртай.

Гэхдээ хажуугаар нь ажлаа ч сайн амжуулж чаддаг. Хүмүүсийн бий болгосон дүрмийг мөрдөх шаардлага түүнд гардаг ч, зэрэгцээд зөвхөн өөрийнхөө дүрмээр тоглож чадна. Мөн нэмж хэлэхэд гутландаа хайр гамгүй ханддаг эр өөртөө ч, таньд ч бас халамжгүй хандаж магадгүй. Харин гутлаа үргэлж цэвэрхэн байлгадаг эр өөртөө ч, таньд ч анхаарал тавьж чадна гэсэн үг юм.

ТА яг ХЭН бэ? ТУН сонирхолтой СОНЖОО

2012.11.19
За найзуудаа үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. ТУН
СОНИРХОЛТОЙ .Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно.../ За хариултаа биччих
Ойд байгаа таны төсөөлсөн байшиндаа та орж үзэж байна уу? Зүгээр харчихаад явчихаж байна уу? Аль эсвэл ганц нэг хоносон уу? Амьдрахаар шийдээд товхиносон уу?  Хариултаа бичээрэй. Хөөе заавал бич гэм.
За тэгсэн бас нэг шил тааралдлаа. Ямар шил байна вэ? /Хагархай шил бол хэр олон байна бас бодоорой. Ер нь бол жижиг хагархайгаас цонхны том шил, архи, варены шил гээд юу ч байж болно шүү/ Хариултаа бичээрэй
Та тэр шилээ аваад явж байна уу? Хаяад явчихаж байна уу? Хариултаа бичээрэй
Тэгээд цаашаа явж байтал чинь нэг морь тааралдаж байна гэнэ. /Хамуутай бор даагнаас эхлээд дэл сүүлнээс нь гал ассан үлгэрийн хүлэг ч байж болно. /Унага, даага, азрага, гүү гэж насаар нь нарийвчлан бодсон ч болно// Хариултаа бичээрэй
За тэгсэн тэр морь таньтай өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт нь таарч байх юм бэ? /Үдийн өмнө, үүрээр, үдийн хойно гэх мэт нарийн тодорхойлолт ч байж болно/ Хариултаа бичээрэй
Та морио орхиод явж байна уу? Унаад явж байна уу? Туугаад явж байна уу? Хөтлөөд явж байна уу? /Хүний морь, эмнэг морь, би унаж чадахгүй гэсэн шалтгаануудыг орхиорой. Энэ бол сэтгэхүйн сонжоо шүү дээ. Яахыг хүсч байгаагаараа л бич/ Хариултаа бичээрэй.
Гэтэл ой дуусч та далайн эрэгт гарч ирлээ. Далаа дээр нэг хөлөг онгоц байгаа. Тэр онгоц таньруу ирж байна уу? Хүлээгээд зогсож байна уу? Цаашаа явж байна уу? Зөрөөд өнгөрч байна уу? Хариултаа бичээрэй.
За одоо өгөх хариултанд хөлөг онгоц байхгүй гэж төсөөлөөрэй. Таны харж байгаа далай толь шиг мэлтийж байна уу? жижигхэн жирвэлзэж байна уу? хөөрхөөн давалгаатай байна уу? Түрхрэн шуурч байна уу? Хариултаа бичээрэй.
За ингээд сонжоо дууслаа. Та доош гүйлгэж хариултаа харахааас өмнө. Бүх асуултанд хариулсан эсэхээ дахин нэг шалгаарай.

Юу гэж гарсан болоо?

Яанаа сэтгэл хөдлөөд байнаа.

Яг л үнэнээр нь хэлсэн байгаа даа.

Хариу нь хаана байгаа юм бэ?

Хариулттай холбоотойгоор өөрийн бичсэнээ өөрчлөөд хэрэггүй шүү. Ха ха
Байшин: Энэ бол таны аз жаргал. Хэрэв та үлгэрийн ордон ч юмуу багаар бодоход хоёр давхар хаус гэж бичсэн бол та тун дажгүй аз жаргалтай хүн юм. Өвсөн овоохой гэх, шувуун хөлт, дан байшин гэсэн бол одоохондоо аз жаргал тийм ч их биш, байна. Тэгэхдээ нэмэгдүүлж болно шүү дээ. Санаагаар унах хэрэггүй
Орсон эсэх: Та байшингаа гаднаас нь харчихаад яваад өгч байгаа бол аз жаргал байвч түүнийгээ эзэмшиж чаддаггүй хүн юм байна.  Харин тэнд амьдрахаар шийдсэн бол та өчүүхэн аз жаргалыг ч амьдралын гэрэл гэгээ болгон эзэмшиж чаддаг азтай хүн юм. Аз жаргалаа өөрийн болгож сурцгаая.
Шил: Энэ бол таны зовлон. Олон жижиг зовлонтой ч байж болно. Онцгой том ганц зовлонтой ч байж болно. Ер нь архины шил бол зовлонгийн томоохондоо л орох байх даа. Хэ хэ.
Авсан эсэх: Хэрэв та шилээ харчихаад өнгөрсөн бол өөрийгөө стресснээс буюу зовлонгоос түргэн ангижруулж чаддаг хүн юм. Харин та шилээ аваад явсан бол /ямар зорилгоор авсан нь сонин биш/ байнга л шаналж, зовлонтойгоо найзлаж явдаг хүн юм. Залуусаа зовлонг туулж, хаяж сурцгаая.
Морь: Энэ бол таны заяаны хань /Одоо байгаа найз бүсгүй, залуу, эхнэр, нөхөр чинь биш байж болно гэдгийг ойлгоорой/ юм байна. Царай зүс, гадаад үзэмж, нас, хүйсийг нь та мэдээж биччихсэн байгаа.
Хэзээ тааралдав: Энэ бол та заяаны ханьтайгаа хэзээ таарсаныг, таарахыг харуулна. Өглөө бол бараг л цэцэрлэг шүү дээ. Хэ хэ. Харин орой гэдэг бол бүүр нас тогтсон хойноо гэж ойлгоорой. Харин өдөрийг яг хүмүүсийн гэрлэх нас гэж бодно биздээ. Мөн энэ нь анх таарахыг л хэлж байгаа бөгөөд ахиад хэд ч таарсан байж болно шүү.   
Унасан эсэх: Та энийг заяаны хань гэдгээс илүү ер нь эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйдээ хэрхэн ханддагыг маань тодорхойлж байна гэж ойлгоорой. Хэрэв та унаад явдаг бол ерөнхийдөө гэрийн НОЁН байхыг хүсдэг хүн юм. Харин хөтлөөд явж байгаа бол их халамжтай хүн юм. Туугаад явж байгаа бол мөн л өөрийн эрхэндээ байлгахыг хүсдэг хүн гэсэн үг дээ. Ааан нэг зүйлийг мартах гэж байна. Хэрэв та орхиод явсан бол... ойлгож байгаа биздээ. Хэ хэ. 
Хөлөг онгоц: Энэ бол сайнаар хэлбэл та ерөнхийдөө эсрэг хүйснийхнийхээ сонирхолыг хэр татдагыг илэрхийлнэ. Муугаар бол “НУУЦ АМРАГ”-ын тодорхойлолт. Хөлөг онгоц таныг хүлээгээд байж байсан бол танд “байнгын” амрагууд байдаг юм байна. Хэрэв таньруу ирж байгаа бол та хэний ч сонирхолыг татдаг, хэрэв цаашаа явж байгаа бол нэг ч их олон хүний сонирхол татдаггүй юм байна. Харин хажуугаар чинь өнгөрөөд явж байгаа бол та дундаж нэгэн юм.
Далай: За энэ бол таны хэр “Сексдээ сайн бэ?” гэдгийг тодорхойлно. Толь бол та ёстой “хүйтэн” хүн байна. Жирвэлзэж байвал яахвээ хувьтайгаа. Хөөрхөн давалгаа бол “Боломжийн” гэсэн үг. Харин шуурга гэж бичсэн бол та “SUPER” юм байна.
За сонжоо заавал таарах албагүй туд та нэг их битгий сэтгэлээр унаарай. Тэгэхдээ би олон газрын олон ажил, мэргэжлийн хүмүүсийн дунд явуулахад ихэнхи нь л “ЯГ л таарч байна даа” гэдэг байсан юм шүү.
Сонирхолтой байсан гэдэгт найдаж байна. Юу гэж бичсэнээ биш юмаа гэхэд хэр зэрэг таарч байгааг доор үлдээгээрэй.
Гялайлаа.

Францууд Х.Цагаанбаатарын тухай кино хийнэ

2012.11.18
Францын CANAL+ телевизийн сэтгүүлчид Монголд ирээд буцжээ. Зорилго нь тив алгасан дэлхийд нэрээ дуургасан монгол тамирчны амьдралаар кино бүтээх.
Монголын спортын түүхэнд үнэлэмж өндөртэй, амжилт арвинтай жүдо бөхийн спорт Францад ч топ таван төрлийн нэгт багтдаг аж. Тиймээс Францын телевизийнхэн ийнхүү Монголыг зорин ирж, жүдо бөхийн татамид 66 кг-ын жингийн гол өрсөлдөгчдийн нэг Х.Цагаанбаатарын тухай кино хийхээр болсон байна. 20 минутын баримтат кинонд Монгол орны тухай, талын Монголын хүчирхэг жүдочдын тухай, мөн дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа жүдоч Х.Цагаанбаатарын тухай өгүүлэх гэнэ. Тус кино Францын CANAL+ сувгаар арванхоёрдугаар сарын 15-нд гарах юм байна.
Өмнө нь тус телевизийн уран бүтээлчид хүнд жингийн босоо аварга Тедди Ринье болон Люси Декосс нарын тухай дээрхийн адил кино нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан бөгөөд гурав дахь удаадаа ийнхүү олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг сонгосон гэнэ. Монголд ирж, ажилласан Францын сэтгүүлчид анх удаа гадаадын тамирчдыг сонгосон нь Х.Цагаанбаатар, тэрбээр Францын жүдо сонирхогчдын хувьд домог болсон тамирчдын нэг гэдгийг онцолжээ.
Тедди Риньегийн хувьд Лондонгийн олимпийн татамид +100 кг-д түрүүлсэн. Өдгөө 23 настай ч дэлхийн аваргад тавантаа түрүүлсэн амжилтаар шинэ түүхийн эзэн болжээ. Харин Люси Декосс нь өдгөө эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ноёлж буй, олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, тивийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Охидод л гэж хэлэхэд...

2012.11.18
1. Бүсгүй та хэзээд байгаагаараа л байж сур.
 
Эрчүүд аальгүй, худлаа маягтай бүсгүйд маш дургүй. . Бүсгүй хүн даруухан байж болно, сэргэлэн галзуу байж болно, хөгжилтэй, цоглог байж болно, ааштай байж болно, ямар ч тохиолдолд өөрийнхөө зангаар л байх хэрэгтэй. Хуурамч баг хэрэггүй.
2. Бага зэрэг эрх зан байхад гэмгүй.
Хайртай залуудаа бол эрхэлдэг байх хэрэгтэй. Таньдаг бүх залуудаа эрхлээд байвал тэрэн шиг тэнэг юм байхгүй шүү. Зөвхөн найз залуудаа аан. Эрхлэхээр дуртай байдаг. Гэнэн, тэнэгдүү ч юм шиг, эрх танхил зан гаргаж байгаад л эрчүүдийг хөөрхөн аргалчихаж болдог гэнэ. Эрчүүд гэдэг чинь хад чулуу мэт сүрлэг гэж онгирох боловч цагаа тулахаар бас л хайлсан тугалга шиг хүмүүс шүү дээ.
3. Ээж шиг нь халамжтай бай.
Ямар ч эр хүн халамжтай эмэгтэйд дуртай. Ээж шигээ халамжтай бүсгүйд бол нугасгүй. Тэгш эрх мэрх гэж ярьж битгий тэнэгт. Хөргөгч дүүрэн талх, хиам үлдээгээд орхиод явсан ч хоолшихгүй. Заавал гарын хоол идэж байж сая нэг юм хоол идсэн болдог сонин бүтэцтэй хүмүүс. Хоол хийх материалыг нь хөргөгчөөр дүүрэн бэлдээд орхисон ч хэн нэгэн хөргөгчийг нь үүрээд явчихсан юм шиг аяга хоол хийгээд идчихэж чадахгүй залхуураад сууж байхаасаа ч сийхгүй нөхөд.
4. Эр хүний бие даасан байдалд битгий халд
Эр хүний шийдэж чадах асуудалд хэзээ ч битгий хошуу дүр. Түүнд битгий саад бол. Найз бүсгүйдээ, эхнэртээ толгойгоо мэдүүлсэн эрчүүд хамгийн хөгийн, арчаагүй харагддаг. Эр хүний шийдвэрийг хүндэлж сур, үнэхээр буруу шийдвэр гаргаад байгаа нь илт байвал уурлаж, уцаарлаж, загналгүйгээр учирлаад ярилцаад үзэхэд гэмгүй. Ухаалаг залуучууд бол эргэцүүлж бодно, хүлээж авна. Ухаан муутай нь муйхарлана, өөрийнхөөрөө зүтгэнэ. Тийм тэнэгүүдээс аятайхан холдохыг бодсон ч яахав.
Үнэхээр ухаалаг залуутай учирсан бол өөрийгөө азтайд тооцож, тэр залуугаа алдахгүйг хичээ.

Ганбууш нүцгэн зургаа 2 өрөө байрны үнээр авахуулна

2012.11.18
Шар хэвлэлийн “баатар” Ганбууш буюу Ганцацрал хамгийн том мөрөөдлөө биелүүлж төгс эмэгтэй болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү хугацаанд  сувилалаас, сувилал руу ээлж дараалан шилжиж өөрийнхөө эрүүл мэндэдээ ихээхэн анхаарал хандуулж өнгөрүүлсэн юм. Тэрээр нас хэдий 60 хүрсэн ч өөрийгөө хөширсөнд тооцдоггүй бөгөөд хүсэл, тэмүүллээр дүүрэн явдаг нэгэн. Улмаар цаашдаа гадаад хүнтэй сууж, үлдсэн амьдралаа элбэг хангалуун өнгөрүүлнэ хэмээн хэвлэл мэдээллээр ярьсан удаатай. Магадгүй тэрхүү хүсэл нь биелсэн бололтой, саяхан нэгэн гадаад эртэй болзож байсан нь папарацид өртөж баахан сенсаац болоод амжсан. Тэгвэл Ганбуушийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл тэрбээр нүцгэн зургаа хоёр өрөө байрны үнээр авахуулахаар болжээ.

Б.Амархүү О.Ариунзулд хайраа илчилжээ


2012.11.18
ОХУ-д амжилттай уран бүтээлээ хийж яваа Б.Амархүү эх орондоо бие даасан тоглолтоо хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр эхнийхээ тоглолтыг хийсэн бол өнөөдөр хамгийн сүүлийн өдрөө тоглоно. Түүний хэдэн сарын өмнөөс монгол охинтой үерхэх болсон талаар шуугиж эхэлсэн. “Big fish” кинонд хамтран тоглосон загвар өмсөгч О.Ариунзул хэмээх бүсгүйтэй түүнийг холбох болсон. Дуучин маань энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан өчигдрийн тоглолтон дээрээ О.Ариунзулыг өөрийнхөө найз бүсгүйгээр зарлаад амжсан байна. Тэрбээр түүнийг энэ миний хайртай бүсгүй, Би чамдаа маш их хайртай шүү” гэсэн байна.

Saturday, November 17, 2012

Засгийн газрын зүрх ард түмнийхээ төлөө цохилохоо болив


Засгийн газрын зүрх ард түмнийхээ төлөө цохилохоо болив


Их Монгол улсын хөгжлийг цаг ууртай холбон тайлбарлав

Их Монгол улсын хөгжлийг цаг ууртай холбон тайлбарлав


Гуравдугаар зуунд тохиосон ган Ромын эзэнт гүрний сүйрэлд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд эхлээд нотолж байлаа. Харин эсрэг үзэлтнүүд энэ бодлыг нь шүүмжилж “Бүх нийтийг хамраад буй дулаарлаар сүрдүүллээ” хэмээн үзсэн юм. Харин одоо Дундад Азийн тал хээрт XIII зуунд дулаахан, чийглэг байсан учир хэрцгий зангаараа харамсалтайгаар алдаршсан Чингэс хаан хүчирхэгжиж өөрийнхөө нөлөөг тарааж чадсан хэмээн «Science» сэтгүүл нотолж эхлэв.
Монголчуудын амьдрал бүхэлдээ гаршуулсан малаас ихээхэн хамааралтай байсан. Эзлэн түрэмгийлэх дайнд оролцож буй нэг дайчин дор хаяж 10 уналгын морь болон хоол хүнсэндээ хэрэглэх малаар нэмж өөрийгөө хангах ёстой байсан талаар бүлэг эрдэмтдийн нэг гишүүн болох Эми Хессл “Live Science” сайт дээр тайлбар байршуулжээ. Талд чийгшилт их болсон учир өвс ургамал ч сайн ургаж бүх төрлийн ан амьтныг тэжээлээр бүрэн хангаж чадсан гэнэ. XIII зууны дунд үеэс цаг агаар муудаж хуурайшилт ихтэй, хүйтэрч эхэлснээс хойш Монголын их эзэнт гүрэн задран унаж, түүний удирдагчид нь нийслэл хотоо тал хээрээс өнөөгийн Бээжин байрлаж буй газар руу шилжүүлжээ.
Тухайн үед Монголд өвс ургамал сайн ургаж байснаа гэнэт ургах нь багасч эхэлснээр түрэмгийлэл эхэлсэн хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Дээрх хоёр таамаг буюу нэг нь Монголтой, нөгөөх нь Ромын эзэнт гүрнүүдтэй холбоотой бөгөөд эрдэмтэд модны цагиргийг судалж ийм дүгнэлтийг хийж байгаа юм. Өргөн хүрээтэй модны цагираг нь тухайн үед өвс ургамал сайн ургах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг харуулна, харин нарийсах бүрийд цаг уур муудаж эхэлсний гэрч болно. Хэрэв нэг жилийн цагиргийг түүхэн он тоололтой харьцуулах юм бол их сонин холбоосыг олж илрүүлэх юм байна.
Мэдээж хэрэг монголчууд ч тэр, ромчууд ч тэр цаг уурын өөрчлөлтөд ямар ч нөлөө үзүүлж байгаагүй. Тэд тэрхүү өөрчлөлтөд дасан зохицож байлаа. Гэсэн хэдий ч ийм тодорхойлолтыг дэвшүүлж буй эрдэмтэд сэтгэлээ барьж дийлсэнгүй бололтой сонин харьцуулалтыг хийж гүйцэтгэжээ. Ер нь түүхэн үйл явдлыг тайлбарлах нь тэр бүр оновчтой бус, хоорондоо зөрчилдсөн өнгө аястай байдаг нь нууц биш. Магадгүй Монголын их эзэнт гүрэн цэцэглэж, хүчирхэгжиж байсан нь өөр шалтгаантай ч байж болно.
Байгаль цаг уур болон хүн төрөлхтний соёл иргэншлийн хоорондын харилцаа холбоог судлах явдал идэвхжиж эхэлмэгц их энгийн мөртлөө гүн гүнзгий санааг энд онцлох хэрэгтэй болов уу. Байгаль цаг уурын өөрчлөлт нь хүний нийгэм хэрхэн амьдарч үйл ажиллагаа явуулж байгаад нөлөөлж болно. Байгаль цаг өөрчлөгдөхийн хэрээр дэд бүтцээ, амьдралын хэв маягаа эсвэл ямар нэгэн хөдөлгөөнөө хүртэл өөрчлөхөд хүрнэ. Зарим нэг талаар ийм байдал сайн тусч болох бөгөөд монголчуудад лав сайн нөлөөлсөн гэдэг тодорхой. Гэтэл ихэнх хүмүүст дулаарлын үр дүн сөргөөр нөлөөлж эхлэх бөгөөд тэд Чингэс хааны нөлөөнд автсан орнуудын ард түмэн шиг болох нь гарцаагүй. Гэхдээ л өнгөрсөн үетэй харьцуулахад хүмүүст өнөөдөр илүү боломж бий. Харин эдгээр боломж нь нэлээд хязгаарлагдмал гэдгийг бодох хэрэгтэй.


2012.11.15
“Танай таван хүнийг бариад хорьчихсон байхад сонгуульд ялахыг чинь харна” гэсэн Б.Хурцын үг бол жинхэнэ факт. Нидэр дээрээ АТГ хэний тушаал заавраар ажиллаж байна вэ гэдгийг бэлхнээ харуулж буй үйлдлүүд ар араасаа цувсаар. Жишээ нь засаг дарга нарыг эрүүдэн шүүж буйгаа ид бах болгон тайлагнасан нь хэн дургүй хүргэснээ занаж, амьдаар нь тамладаг гучаад оны аймшигт хэлмэгдүүлэлтийг өөрийн эрхгүй санагдуулсаар ирлээ. Ардчилсан намын засаг дарга, газрын луйварчингуудын нэр ч АТГ-ын хормойн дор нуугдаж буй явдал үүнийг гэрчлэх биз. Тэдэнтэй тэмцэл өрнүүлэх нь нар баруунаас гарахын үлгэр агаад МАХН-ын дарга Н.Энхбаярт сургаар үүсгэсэн хэргийн сүрийг дэндүү дарагдуулахад гол утга учир нь оршиж байна уу гэлтэй.
“Ардчилал хэмээх үгийг 22 жил “ардчилалгүй” өмчилсөн Ардчилсан нам Ерөнхийлөгчөөрөө дамжуулж Авлигатай тэмцэх газрыг сонгуулийн хөзрөө болгон тоглож байна” гэх мессеж ч ард түмний дунд аль хэдийнэ тархлаа. Хорслоо дийлэхгүй хоёр хүүхэн бие биенээ хүзүүдэж унагаад байгаа юм шиг албин улс төр ард түмнийг залхааж байна. Ардчилсан намын гаралтай Засаг дарга Б.Бадраа, Ж.Батсуурь нарын дураараа дургилт АТГ-ын хараанд өртөхгүй байна гэвэл юу л бол. Б.Бадраагийн Өмнөговь аймгийн төвд 1.6 тэрбум төгрөгөөр хийсэн хүлээн авалт Н.Энхбаярын гэх арга ядсан, зохиомол хэргийн дэргэд дэндүү “ардчилсан” луйврын илэрхийлэл биш гэж үү. Хилийн наана, цаана хаус барьж эхнэр хүүхэд нь дуртай үедээ ирж очдог болтлоо тэр баян бүс нутгийн хөрөнгөөр туйлж буйг АТГ харахгүй байгаа хэрэг үү. Хүүхдийн паркийн газрыг өмчилсөн гэх хэсэг бүлэг хүмүүсийн нэрс нийгэмд цочроо өгчихөөд байхад АТГ нүдэн балай, чихэн дүлий суух нь юу вэ. УИХ-ын сонгуулийн өмнө “Сод Монгол”-ын гэх тодотголтой Ц.Анандбазарыг намынх нь байрны гадаа барьж хорих ажлыг Дорноговийн фракцийнхны хатгалгаар Б.Хурц зохион байгуулсан гэх юм билээ. АТГ ард түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Шударга байх ёстой. Ерөнхийлөгч биш, ард түмэн тэдний далайлт байх ёстой. Үүрэг зорилгоо ухамсарлая хүмүүс ээ.
Р.Сүрэнхорлоо
shock.mn

Friday, November 16, 2012

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц хоол дэлгэрэнгүй>>>

Нэгдүгээр хоол бол гадаадын орнуудын хувьд үдийн хоолны нэгээхэн хэсэг зайлшгүй мөн. Хоолыг хийхдээ өөрийн ур чадвар, сэтгэн бодох чадварыг ашиглаж төрөл бүрийн шинэхэн хоол хийж болно. Хоол нь орц найрлагаасаа хамаарч амт, шим тэжээл зэрэг нь өөр өөр байдаг. Харин бидний өнөөдрийн танилцуулах гэж буй хоол бүгд нэгдүгээр хоол бөгөөд найрлага нь үнэхээр өвөрмөц аж. Манай Монголчууд малын гэдсийг идэж чаддаг бол Европчуудын хувьд энэ нь их л жигтэй, хачирхалтай зүйл бололтой. Эдгээр хоолны ихэнхи нь Ази төрлийн хоол юм.


1. Менудо (Мексик)
Хэдийгээр энэхүү хоол нь тийм ч хачирхалтай найрлагатай биш хэдий ч Европчууд төдийлөн үхрийн гэдэс идэхийг хүсэхгүй л болов уу. Менудо нь Мексик үндэсний хоол бөгөөд ихэнхидээ онцгой баяр ёслол, үйл явдлаар хийдэг байна. Үүнээс гадна Менудог шартсаны маргааш идэхэд нэн тохиромжтой байдаг гэнэ.

Менудог хийхэд үхрийн гэдэс, сонгино, үсүү, гашуун чинжүү болон эрдэнэ шиш хэрэг болох аж. Үхрийн гэдэс удаан болдог учраас хоолыг хийхэд ойролцоогоор 7-10 цаг шаардлагатай гэнэ. Зарим хүмүүс гэдэс тийм амттай байж чадна гэж үү? хэмээн гайхах тохиолдол ч бий. Гэвч чанасан гэдсийг дээр дурдсан амтлагчуудтай хольж хэдэн цаг буцалгасны дараа амт нь үнэхээр гайхалтай болдог аж.

Удаан чанасан учраас үхрийн гэдэс маш зөөлөн болж аманд ороод л хайлах бөгөөд бинтэй хольж идэж болно. Ингээд та сайхан амттай өдрийн хоолыг зооглох боломжтой боллоо. Энэхүү хоолны талаар тодорхой түүх үгүй боловч зарим нэг нь хэлэхдээ: “Эртний Мексикчүүд үхрийг нядалсны дараа түүний биеийн бүх хэсгийг ямарваа нэгэн зүйлд хэрэглэхийг эрмэлздэг байсан учраас гэдсийг нь хүртэл хэрэглэдэг болсон” гэнэ. Менудог та Мексикийн аль ч ресторанд орсон идэх боломжтой юм. 


 2. Кибуру (Танзань)
Энэхүү хоол нь Өмнөд Африкийн Килиманжаро уулын ойролцоо амьдрах Чагга үндэстний хийдэг хамгийн энгийн хоолны төрөл юм. Эдгээр үндэстэнгүүд ихэвчлэн газар тариалангийн хүчээр амьдардаг бөгөөд ихэвчлэн кофе болон гадилыг боловсруулахад ихэд анхаардаг аж. Чагга үндэстэнгүүд маш энгийн ард түмэн учраас мөн л энгийн хоол хийдэг байна. Кибуру хоолыг гадил, вандуй болон шавраар хийдэг гэнэ. Хоолонд хэрэглэгдэх бүх бүтээгдэхүүнийг хамтад нь усанд хийдэг бөгөөд үүнд навч хийж болно. Шавар нь хоолонд давсархаг амт оруулж өгдөг байна. 
 
 3. Супу (Танзань)
Супу нь Менудо хоолтой бага зэрэг төстэй гэнэ. Учир нь Супуг хийхэд маш олон төрлийн амьтны хэсгүүдийг ашиглаж хийдэг байна. Танзаны энэхүү хоолыг ихэвчлэн өглөөний хоолонд хийдэг бөгөөд орцонд нь бөөр, зүрх, уушги, элэг, ямааны тархи, үхрийн гэдэс, болон гэдэс дотрыг ашигладаг. Заримдаа хоолыг үхрийн шийрээр хийдэг байна. Харин ингэж хийсэн хоолыг "supu ya makongoro" гэж нэрлэдэг байна. Энэхүү хоолыг Танзанчууд өглөөний хоолондоо идэх дуртай бөгөөд мөн шарталтын эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй байдаг гэнэ. 
 
 


4. Азарган тахианы төмсгөөр хийсэн хоол
Энэхүү хоол нь тахианы махаар хийсэн хоолтой адил боловч хамгийн гол онцлог нь үүнийг тахианы махаар бус харин азарган тахианы төмсгөөр хийдэг гэнэ. Төмсөг болон хүнсний ногоонуудыг бүгдийг нь нэг дор хийж чанана. Энэхүү төмсөгний дотор тал нь тослог талдаа боловч зайдас шиг хатуу хальстай байдаг гэнэ.

Зарим хүмүүс үүнийг кремний амттай чанасан өндөгтэй харьцуулдаг байна. Энэхүү хоол нь эмэгтэйчүүдийн нүүр царайг сайхан, толигор болгодог бол эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэнэ. 
 
 
 


5. Шувууны үүрээр хийсэн хоол (Хятад)
Энэхүү хоол нь энэ жагсаалтын хамгийн үнэтэй хоолны нэг төрөл юм. Үүнийг шувууны үүрээр хийдэг бөгөөд зарим ресторанд энэхүү хоолны үнэ 30-100 долларын үнэтэй зарагддаг гэнэ. Нэг кг шувууны үүр ойролцоогоор 2000 долларын үнэтэй байдаг аж.

Хоолыг хийхэд хэрэглэж буй хамгийн гол зүйл нь шувууны үүрний шүлс юм. Үүр нь усанд уусч усыг зунгааралдсан өтгөн шингэн болгодог аж. Харин энэхүү хоолыг бүр эртний үеэс Хятад улсад хийж эхэлсэн байна.

Энэхүү шувууны үүрийг Collocalia шувууны эр нь засдаг бөгөөд ихэвчлэн агуй дотор засдаг аж. Нэг үүр засахад 35 хоног зарцуулдаг. Шувууд ялгаруулж буй шүлсээрээ үүрээ сүлждэг гэнэ. Хятадын иргэдийн хэлж байгаагаар энэ хоол хүний дархлааг сайжруулж, уушгины багтраа өвчнийг эмчлэхэд ихээхэн тустай гэжээ.
 
 
 
6. Бугын эхэсээр хийсэн хоол (Хятад)
Хятад улсын Шанхай хотын ресторануудуд хүний биед сайнаар нөлөөлөх бугын эхэсээр хийсэн хоолыг идэж болно. Энэхүү хоол нь бөөрийг эмчилж, нүүрний өнгийг сэргээж, амьдрах эрч хүч дүүрэн болгодог байна. Хоолны найрлагад мөөг, цэцэг, тахиа багтдаг бөгөөд хамгийн гол зүйл нь бугын эхэс юм. Энэхүү бугын эхэс нь нэлээд зууралдсан учраас удаан зажлах шаардлага гардаг байна.

Эхэс гэдэг нь ихэнхи хөхтөн амьтдын үр хөврөлийг эхийн умайд холбож өгдөг эрхтэн юм. Эхэс нь эхийн биеээс үр хөврөл рүү цус, хүчилтөрөгч, тэжээллэг бодис зэргийг дамжуулах үүрэгтэй аж. Зулзага нь төрсний дараа эхэс эхийн биеэс гадагш гардаг байна. 
 


7. Сагамхай загасны дэлүүн хоол (Япон)
Энэхүү хоолыг сагамхай загасны дэлүүгээр хийдэг бөгөөд Япон үндэстэнгүүд маш их дуртай байдаг гэнэ. Дэлүү нь загасны үрийн шингэнийг агуулсан бяцхан уут бөгөөд шөлийг өтгөртөл уг дэлүүг чанадаг байна. Япон улсад энэхүү хоолыг “Ширако” хэмээн нэрлэдэг.

“Ширако” гэдэг нь “цагаан хүүхдүүд” гэсэн утгатай аж. Дээрх хоолыг ихэвчлэн өвлийн цагаар хийдэг бөгөөд тогтоосон хэсэг хугацаанд хэрэглэвэл бэлгийн чадавхийг сайжруулна гэж үздэг байна. Зарим ресторанууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж тэднийг гайхшруулахын тулд энэхүү хоолыг хийдэг.



8. Сарьсан багваахайн хоол (Палау арал)
Хэрвээ энэхүү хоолны хамгийн гол найрлага болох сарьсан багваахайг арьс, үснээс нь цэвэрлэдэг бол тийм ч муухай хоол биш байх байсан болов уу. Номхон далайн Палау арал дээр идэж болох амьтад хомсхон байдаг учраас арлын иргэд сарьсан багваахайг иддэг байна. Арал дээр хэд хэдэн төрлийн сарьсан багваахай байдаг бөгөөд зарим нь шавжаар хооллодог, зарим нь жимсээр хооллодог гэнэ.

Жимсээр хооллодог сарьсан багваахайг кокосны сүү болон бусад амтлагчуудтай хольж хэдэн цагийн турш чанадаг байна. Зарим ресторанд эр, эм сарьсан багваахайны аль төрлөөр нь хоол хийлгэхийг хүсч байгаагаа сонгож болдог бөгөөд тэднийг амьдаар нь буцалсан усанд хийдэг аж. Энэхүү хоолыг амссан зарим хүмүүс хэлэхдээ: “Хэрвээ таваг дотор бүтэн сарьсан багваахай болон түүний үс нь байхгүй байсан бол идэхэд боломжийн л юм”- гэж хэлж байжээ. 
 
 


9. Барын бэлэг эрхтнээр хийсэн шөл (Хятад)
Амьтдын бэлэг эрхтнээр хийсэн олон төрлийн хоол байдаг боловч энэхүү хоол нь хамгийн үнэтэй, хамгийн ховор нь гэнэ. Энэхүү хоолыг хийхэд дор хаяж нэг бар алах хэрэгтэй болох бөгөөд бар алсан тохиолдолд цаазлах ялыг оноодог байна. Тиймээс бар агнахдаа нэлээд болгоомжтой байх шаардлага гарч байгаа бөгөөд болгоомжгүй байсан тохиолдолд амь насаа ч алдах магадлалтай юм байна. Барын эрхтэнгээр хийдэг энэ хоол нь Ази тивээс гаралтай учраас Азид маш цөөн тооны бар амьдардаг байх магадлалтай юм.

Хоолыг хийхдээ барын эрхтэнг нь долоо хоногийн турш дэвтээж, дараа нь янз бүрийн амтлагч эсвэл барын ястай хамт нэг өдрийн турш чанадаг байна. Ийм хоолны нэг порц нь 400 долларын үнэ-д хүрэх аж. Хэдийгээр бар агнахыг хориглоод байгаа ч худалдааны газруудад барын зарим нэг зүйлсийг зарсаар л байгаа гэнэ. Харин заримдаа барын эрхтэн хэмээн зарж буй зүйл үхэр эсвэл бугын шөрмөс байдаг байна.


 10. Цусан хоол (Вьетнам)
Энэхүү жагсаалтын хамгийн аймшигт хоол бол энэхүү хоол юм. Энэ нь Вьетнамын үндэсний хоол бөгөөд ихэвчлэн галууны цус, шувууны гэдэс, самар болон ногоонуудыг ашиглаж хийдэг байна.
Галууны цусыг түүхий чигээр нь хөлдөөж цусны царцмаг байдал арилахаас нь өмнө хөлдүүгээр нь иддэг аж. Хоолыг идсэн хүн болон хоолыг хийж байгаа хүн нь маш их тамир тэнхээтэй болдог гэнэ. Харин шувууны ханиад гарснаас хойш энэхүү хоолыг их хэмжээгээр хэрэглэхээ больсон боловч зарим нэг хүмүүс ханиаднаас үл айн хийж идсээр л байдаг байна. 
 
 
 
Бонус. №5 шөл
№5 шөл нь мөн л дэлхийн хамгийн хачирхалтай хоолны төрөлд багтдаг. Зүүн Өмнөд Азийн үндэстэнгүүд энэхүү хоолыг сонгино, лууван, махны шөл болон үхрийн бэлэг эрхтэн, төмсгийг ашиглаж хийдэг байна. Энэхүү хоол нь мөн л бэлгийн чадавхийг сайжруулдагаараа алдартай болсон аж. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 

Be -дээ төрсөн өдрийн мэнд хүргэе!

Анх залууст зориулсан шинэ үйлчилгээ болон гарсан цагаасаа эхэлж, одоог хүртэл Манай сайттай хамтран ажиллаж байгаа "Be" брэнддээ 4 насны ойн баярын мэнд хүргэе. Та бүхнийхээ амжилтын оргил өөд тэмүүлэх урт замд хамтдаа явж байгаадаа баяртай байдаг шүү. Монголд залуусын брэнд ямар байдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадаж байгаа Be брэндийн эрч хүчтэй цоглог залуустаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улам ихийг хийгээрэй найзуудаа...




Бидний хамт байсан 4 жилийн түүх.

Заяа ft. TG, Хишигдалай – Хайрын Төлөө

Монголын рок поп ертөнцөд Hip Hop, Rock, Ethnic, Dance POP гэсэн 4 өөр төрөл жанрын 4 өөр уран бүтээлчидийн цоо шинэхэн уран бүтээлүүд залуусын оролцоог дэмжигч Be брэндийн 4 жилийн ойд зориулан бүтээгдэж эхнээсээ залуусын сонорт хүрч эхэллээ. Татар хамтлагийн дуучин Заяа болон реппер TG нарын "Universe Best Songs 2011" наадмын шилдэг оролцогч дуучин Хишигдалай-тай хамтран дуулсан “Хайрын Төлөө” нэртэй ХИП ХОП жанрын дуу "Эрх Чөлөө Чиний Гарт" төслийн хамгийн эхний дуу юм байна.


















Цагаан үнэг

Британийн байгалийн гэрэл зурагчин Анна Хенли ( Anna Henly) энэ удаад нэгэн сайхан амьтан болох цагаан үнэгний зургийг дарсан байна. Энэхүү зургуудаа Канадын Манитоба хотын “Seal” голын ойролцоо хийсэн аж. Цагаан үнэг ч зураг авахуулж сурсан бололтой. Цагаан үнэгний биеийнх урт нь 50-75см, сүүл нь 25-30см, 20-30 см өндөртэй юм байна. Зальт шар үнэгийг бодвол арай намхан, хоншоор нь арай богинохон, дугариг чихтэй бөгөөд чих нь үслэг арьсных нь цаанаас үл ялиг цухуйдаг. Тэрээр улиралд зохицуулан өнгөө хувиргадаг бөгөөд өвлийн улиралд цасан цагаан, харин бусад улиралд цайвар бор эсвэл усан цэнхэр өнгөтэй болдог байна. 



Топ 10 дүрсгүйтэл дэлгэрэнгүй дараад үзээрэй>>>


Zaya Feat A Cool - Unetei (Анхаар дотор чимээгүй OST Music Video) 2012















МУГЖ Т.Ариунаа дуучин бас жүжигчин боллоо

МУГЖ Т.Ариунаа фенүүддээ томоохон уран бүтээлээрээ бэлэг барин тэсрэлт хийх сурагтай байна.
Энэ удаагийн уран бүтээл нь дуулах бус жүжиглэх гэнэ. Түүний шинэхэн кинонд рок попын болон тайз дэлгэцийн олон алдартнууд оролцох гэнэ. Кино багийнхан уран бүтээлээ ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор шамдаж байгаа аж. Юутай ч дуучин маань энэ удаагийн уран бүтээлээрээ өөрийнхөө жүжиглэх авьяасыг бүрэн нээхнээ.

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн төрсөн дүү Лхамжав “Монгол гүнж” нэрээр азид “од” болон гялалзаж явна

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг царайлаг,
  уран цэцэн үгтэй, эелдэг зантай хэмээн үзэгчид түүнийг магтдаг. Монголын хошин урлагт өөрийн гэсэн  өнгө аясыг нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа тэрээр хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан нэгэн.Сүүлийн үед тэрээр тайз, дэлгэц аль алиныг нь хослуулж яваа чадварлаг бүсгүй. Одоогоор өөрийн  мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ сэтгүүлч болохоор “Радио телевизийн дээд сургуул”-ийн магистрт суралцаж байгаа гэнэ. Харин сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа мэдээлэл бол түүний төрсөн дүү “Монгол гүнж” нэрээр Азийн хөгжмийн ертөнцөд  танигдах болсон дуучин охин А.Лхамжав юм. Түүний тайзны нэр нь Lee Lyulin гэдэг бөгөөд тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд амжилттай тэнцэж маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор зургаан гишүүнтэйгээр  шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм.Лхамжавын хувьд Солонгост төдийгүй  азийн орнуудад “Монгол гүнж” нэрээрээ ихэд алдаршиж байгаа юм.  Харин түүний эгч жүжигчин Гэрэлцэцэгийн хувьд Хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр болж өөрийн төрсөн дүү Лхамжавтайгаа  хамтран дууны цомог гаргахаар шийджээ.

88 жил ханилсны эцэст хуримаа хийсэн хос

Хятадын иргэн Wu Conghan болон Ву Sognshi нар нь 1924 онд гэр бүлж болжээ. Гал халуун хайрандаа шатсан залуу хос тэр үедээ боломж бололцоо муутай байсан учир хуримаа эгэл жирийнээр тэмдэглэсэн байна. Нэг нэгнээ гэсэн их хайр, халамжин дунд өнгөрсөн он жилүүддээ энэ хоёр хуримын зураг авахуулахыг үргэлж мөрөөдөж ирсэн боловч 88 жилийн дараа биелнэ гэж санаагүй ажээ. Ингээд 100 гарсан хоёр хөгшний хуримын анхны зургийг танд хүргэж байна. 
















Боловсрол эзэмшихийн төлөө


















Энэтхэгийн орлого багатай айл өрхүүд нь хүүхдийнхээ боловсролд мөнгө зарцуулж чаддаггүй байна. Тиймээс ядуу өрхийн хүүхдүүд нь сурах ямар ч шаардлага хангаагүй газарт, цэвэр өөрсдийн дур хүслийн дагуу хичээл заалгадаг ажээ. Үүний нэгэн жишээ болох Нью-Дели хотын гүүрний доор явагддаг боловсрол олгох нэгэн үйл ажиллагааны талаар мэдээллийг танд хүргэж байна. Энэхүү гүүрний доорхи “сургуульд” сүүлийн гурван жилийн хугацаанд 30 гаран хүүхэд боловсрол эзэмшжээ.

MTV Europe Music Awards

11-р сарын 11-нд буюу өнгөрсөн Ням гаригт Германы Франкфуртед "MTV Europe Music Awards"-ын 19 дахь шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн байна. Тейлор Свифт болон Жастин Бибер нар гурван төрлөөр шагнал авснаараа энэ удаагийн шалгаруулалтын шилдэг нь болжээ. Тейлор Свифт “Шилдэг эмэгтэй дуучин”, “Шилдэг амьд тоглолт үзүүлэгч”, “Шилдэг төрх” хэмээх шагналуудыг хүртсэн бол ихэвчлэн өсвөр үеийнхний сонсох дуртай Жастин Бибер “Шилдэг эрэгтэй дуучин”, “World Stage хөтөлбөрийн хамгийн шилдэг тоглолт үзүүлэгч”, “Шилдэг поп дуучин” зэрэг шагналуудыг хүртжээ.

Thursday, November 15, 2012

Пантэра

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews