“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг царайлаг,
уран цэцэн үгтэй, эелдэг зантай хэмээн үзэгчид түүнийг магтдаг. Монголын хошин урлагт өөрийн гэсэн өнгө аясыг нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа тэрээр хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан нэгэн.Сүүлийн үед тэрээр тайз, дэлгэц аль алиныг нь хослуулж яваа чадварлаг бүсгүй. Одоогоор өөрийн мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ сэтгүүлч болохоор “Радио телевизийн дээд сургуул”-ийн магистрт суралцаж байгаа гэнэ. Харин сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа мэдээлэл бол түүний төрсөн дүү “Монгол гүнж” нэрээр Азийн хөгжмийн ертөнцөд танигдах болсон дуучин охин А.Лхамжав юм. Түүний тайзны нэр нь Lee Lyulin гэдэг бөгөөд тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд амжилттай тэнцэж маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор зургаан гишүүнтэйгээр шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм.Лхамжавын хувьд Солонгост төдийгүй азийн орнуудад “Монгол гүнж” нэрээрээ ихэд алдаршиж байгаа юм. Харин түүний эгч жүжигчин Гэрэлцэцэгийн хувьд Хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр болж өөрийн төрсөн дүү Лхамжавтайгаа хамтран дууны цомог гаргахаар шийджээ.

3:35 AM
Дашка

Posted in: 

0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх